Сүүлд шинэчилсэн: 2026.10.11
1. Үйлчилгээ
ugbur.com нь англи үг цээжлэхэд туслах төлбөртэй вэб аппликейшн юм. Түвшин тогтоох тест, бүртгүүлэх нь үнэгүй; үг сурах, давтах, дасгал хийх хэсэг Premium эрх шаардана.
2. Premium багц
Premium нь сарын 14 900₮ эсвэл жилийн 59 900₮ үнэтэй, QPay-ээр нэг удаагийн төлбөрөөр авна. Автоматаар сунгагдахгүй. Төлбөр баталгаажсан даруйд эрх идэвхжиж, хугацаа нь одоогийн эрх дээр нэмэгдэнэ.
3. Буцаалт
Техникийн шалтгаанаар үйлчилгээг 3 хоногоос дээш хугацаанд ашиглах боломжгүй болсон тохиолдолд төлбөрийг бүрэн буцаана. Бусад тохиолдолд төлбөр буцаагдахгүй.
4. Хэрэглэгчийн үүрэг
Нэг бүртгэлийг нэг хүн ашиглана. Агуулгыг хуулбарлан тараах, автомат хэрэгслээр татахыг хориглоно.
5. Агуулга
Үгийн орчуулга, жишээ өгүүлбэр, AI-ийн үүсгэсэн агуулгад алдаа байж болзошгүй. Бид тасралтгүй сайжруулж байгаа бөгөөд алдааг мэдэгдвэл талархана.
6. Өөрчлөлт
Нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилж, чухал өөрчлөлтийг апп дотор мэдэгдэнэ.
7. Холбоо барих
support@ugchin.mn